Италийн алдарт Фаббри 1905 брэндийн төлөөлөгч сургагч багш Монголд хүрэлцэн ирж сургалт хийн ажилчдыг дадлагажуулав. Үүсгэн байгуулагч болох Генаррогийн эхнэр гэр бүлийн уламжлалаар анх интоорыг чихрэнд дарж боловсруулж эхэлсэн нь Amarena (Интоор гэх Итали үг) Фаббри брэндийн эхлэл болсон байна. Нөхөр нь эхнэртэй зориулж өвөрмөц дизайн бүхий ваар бэлэглэсэн ба Италийн уламжлалт хээгээр чимэглэснээр одоог хүртэл брэндийн гол хэв маяг болсоор иржээ. Энэхүү брэндийн төлөөлөгч Vittorio Agosti багш Mongol.coffee компаниар зочлон ажилчдыг дадлагажуулан сургалт орж бүтээгдэхүүн хөгжүүлэлт маркетинг чиглэлээр заавар зөвлөгөө өгөв.
Фаббри брэндийн бүтээгдэхүүнүүд нь онцлог давуу тал нь нэмэлт будагч бодисгүй өнгө оруулахын тулд жимс, цэцэг, хүнсний ногоо зэргийг ашигладаг. Гол орц нь ус, амт оруулагч, сахар болон жинхэнэ жимснээс бүрдэж байгаад юм. Бусад сиропуудтай харьцуулахад концентрац өндөр тул өртөг хэмнэх давуу талтай зэргийг онцлов.

Зочид буудал, зоогийн газрын бизнес эрхлэгчдэд зориулсан, зочлох үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа түншлэлийг тогтоодог хүнс, хангамж, үйлчилгээний хамгийн том үзэсгэлэн худалдаа энэ оны 11 сарын 23, 24 нд Мишээл экспо-д зохион байгуулагдав. ХоРеКа үзэсгэлэн арга хэмжээнд Mongol.coffee компани маань оролцон ХоРеКа салбарын зочдод үйл ажиллагаа хамтран ажиллаж буй дэлхийн нэр хүнд бүхий 20 гаруй брэндийн тоног төхөөрөмж, түүхий эдээ амжилттай танилцууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр La Cimbali компанийн ази дахь маркетинг хариуцсан төлөөлөгч Zhifeng Zhao оролцож зочдод уламжлалт кофе машинаа танилцуулан заавар зөвлөгөө өгөн хамтран ажиллав.

2019 оны 9 сарын 11-13 ны өдөр UNOX брэндийн бүс нутгийн менежер Kuah Soo Shang Монголд айлчилж 3 өдрийн сургалт явууллаа.
1990 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Италийн Unox брэнд нь 110 оронд дэвшилтэт технологи бүхий дээд зэргийн олон үйлдэлт шарах шүүгээгээ нийлүүлж байгаа арвин туршлагатай компани юм.
Энэхүү сургалтын үеэр UNOX брэндийн бүрэн автоматажсан шарах шүүгээнүүдийн шарах үе шат бүрийн чийгшил, температур, агаарын эргэлт зэргийг харуулах дэлгэц болон таблетнаас удирдаж тохируулах боломжтой технологи гэх мэт энгийн шарах шүүгээнээс ялгарах онцлог давуу талуудын танилцуулга мэдээллийг олгосон юм. Мөн төрөл бүрийн хоолыг хамгийн төгс байдлаар бэлдэх боломжтойг батлан харуулж олон төрлийн хоолыг хийж үзүүллээ.