ХОРЕКА 2019 ҮЗЭСГЭЛЭН

Зочид буудал, зоогийн газрын бизнес эрхлэгчдэд зориулсан, зочлох үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа түншлэлийг тогтоодог хүнс, хангамж, үйлчилгээний хамгийн том үзэсгэлэн худалдаа энэ оны 11 сарын 23, 24 нд Мишээл экспо-д зохион байгуулагдав. ХоРеКа үзэсгэлэн арга хэмжээнд Mongol.coffee компани маань оролцон ХоРеКа салбарын зочдод үйл ажиллагаа хамтран ажиллаж буй дэлхийн нэр хүнд бүхий 20 гаруй брэндийн тоног төхөөрөмж, түүхий эдээ амжилттай танилцууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр La Cimbali компанийн ази дахь маркетинг хариуцсан төлөөлөгч Zhifeng Zhao оролцож зочдод уламжлалт кофе машинаа танилцуулан заавар зөвлөгөө өгөн хамтран ажиллав.

Бидний тухай

Mongol.coffee компани нь 2014 оноос ХоРеКа зах зээлд хүнсний түүхий эд, тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Германы Probat брэндийн сүүлийн үеийн  тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Монгол дахь хамгийн том кофе хуурах үйлдвэрийг 2016 онд Европ Мастер хуурагчийн удирдлагад ашиглалтад оруулж, шинэхэн хуурсан дээд зэрэглэлийн кофе санал болгож байгаа бөгөөд дотоодын шинээр хуурсан кофены зах зээлийн 50 гаруй хувийг бүрдүүлж байна. Мөн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй 20 гаруй хүнсний түүхий эд,тоног төхөөрөмжийг албан ёсны эрхтэй нийлүүлдэг ба томоохон зочид буудал, ресторан, кафед үйлчилгээ үзүүлж хамтран ажиллаж байна. Манай компани бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна кофе шоп нээх, төрөл бүрийн кофе, ундааны цэс зохиох зэрэг чиглэлээр үйлчилгээ үзүүлж, нэвтрүүлэхийн явцад зөвлөгөө өгдөг. Mongol.coffee компани нь цаашид ч ХоРеКа зах зээлд шилдэг технологийг нэвтрүүлэн, хамгийн чанартай бүтээгдэхүүнийг санал болгож, салбарын хөгжлийг урагшлуулахад хувь нэмрээ оруулах зорилготой ажиллаж байна