CHEMEX

Америкийн Chemex нь элсэн цаг хэлбэртэй, халуунд тэсвэртэй, шилэн кофе нэрэгч юм. Chemex-н онцлог нь кофены гашуун амтыг бага гаргах ба өөрийн таалалд нийцүүлэн кофены баялаг амтыг бүтээх боломжтой.
Chemex нь гоёмсог дизайнтай тул Нью Йоркийн шилний музейд тавигдсан ба мөн Америкийн Иллинойс мужийн технологийн хүрээлэнгээс хамгийн шилдэг дизайн бүхий 100 бүтээгдэхүүний нэгээр шалгарчээ.