PreGel

PREGEL – түүх

PreGel компани 1967 онд желато зайрмаг болон нарийн боовны гэр бүлийн бизнесээс гараагаа эхэлсэн ба компанийн нэр нь Preparati per Gelato буюу желатоны орц гэсэн утгатай Итали үгнээс гаралтай. PreGel компани 1970 оноос желатонд зориулсан илүү олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн ба 80-аад оны дундуур зөөлөн зайрмагийн хольц болох Frozen Yoggi үйлдвэрлэж эхэлсэн нь хувьсал болж, өдгөө зайрмагийн орц үйлдвэрлэгч хамгийн том компани болжээ. Итали болон Хойд Америкт үйлдвэрлэлээ явуулдаг ба 130 гаруй оронд бүтээгдэхүүнээ худалдаалж байна.