FABBRI 1905

ХХ зууны эхээр гэр бүлийн уламжлалт аргаар гайхалтай амттай Амарена интоор үйлдвэрлэж эхэлсэн Италийн Fabbri 1905 компани өдгөө мэргэжлийн бартендер, бариста нарт зориулсан өргөн сонголттой, хамгийн өндөр чанартай бүтээгдэхүүний голлох үйлдвэрлэгч юм. Амтат мэргэжлийн сироп, чанартай соус зэрэг нь энгийн, хурдан аргаар тансаг коктейль, унд бэлтгэх боломжийг олгодог ба байгалийн цэвэр жимсэнд суурилан нэмэлт өнгө оруулагчгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь онцлог давуу тал болсоор ирсэн. 100 гаруй жилийн туршлагад суурилсан өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн нь таны бүтээлд жинхэнэ Итали хэв маягийг бий болгоно..