HARIO

Hario компани 1921 онд Японд үүсгэн байгуулагдсан, халуунд тэсвэртэй шил, шилэн бүтээгдэхүүний хөгжүүлэгч, үйлдвэрлэгч юм. 1964 онд вакум кофе нэрэгч бүтээснээс хойш гэрийн нөхцөлд кофе, цай хийх олон төрлийн өндөр чанарын хэрэгсэл санал болгодог хамгийн том үйлдвэрлэгч болон өргөжсөн. Hario брэндийн бүтээгдэхүүнүүд загвар дизайнаараа онцгойрдог ба вакум кофе нэрэгч, V60 кофе нэрэгч, цайны гүц зэрэг олон бүтээгдэхүүн нь дизайны шагнал хүртэж байсан.