GELATO

Найрлага, түүхий эд сонгох нь желато хийх процессын хамгийн чухал алхам ба эцсийн бүтээгдэхүүний чанарыг шууд тодорхойлдог. Өндөр чанартай гар урлалын желато үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай бодисууд болох ус, сүү, хуурай сүү, цөцгий, элсэн чихэр, жимс, өндөг зэрэг нь желатоны бүтцийг сайжруулах эмульс, тогтворжуулагчтай хосолдог. Иймд олон төрлийн шинэ, чанартай түүхий эдийг нэг бүтээгдэхүүн болгох нь хялбар байдаггүй. PreGel хольц нь эзлэхүүн, чихэрлэг байдал, бүтэц, өтгөн чанар зэргээрээ хамгийн тохиромжтой шинж чанар бүхий желато хийх боломжийг олгодог.
Желато хольц нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн бөгөөд суурь хольц дээр нэмж олон төрлийн желато амтыг гаргана. PreGel хольц ашигласнаар удаан хугацаанд амт, чанараа хадгалах желато бүтээнэ.