SINMAG

Талх, нарийн боовны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Sinmag компани 1983 онд Тайваньд үүсгэн байгуулагдсан. Олон үйлдэлт холигч, хуваагч, хэрчигч, зуурагч, хөөлгөгч, шарах зуух, хөргүүрт тавцан, ус хөргөгч төхөөрөмж зэрэг талх, нарийн боовны үйлдвэрлэлд зориулсан бүх төрлийн тоног төхөөрөмжийг нэг дор санал болгодог. Нийт бүтээгдэхүүний 50 хувийг олон улсын зах зээлд нийлүүлдэг ба үүний дийлэнх нь АНУ, Япон, Европын орнуудад нийлүүлэгдэж байна. ISO 9001, ISO 1400 болон Европ, Японы чанарын стандартуудыг ханган үйлдвэрлэл явуулдаг.