HAND HELD MIXER VORTEX

Sirman өндөр хурдтай гар холигч нь барихад эвтэйхэн, хөнгөн байхаар хийгдсэн. Цөцгийтэй шөл, зутан, жимсний нухаш, сүмс, майонез зэргийг хялбархан бэлдэх боломж олгоно. Аюулгүй ажиллагааны унтраалга ба түгжих товчлууртай. Үр дүнтэй агаар солилцох систем бүхий давхар тусгаарлагч моторын хэт халалтаас сэргийлнэ. Биеийн доод хэсэгт байрлах резин бүрхүүл нь гарт хамгийн эвтэйхэн байхаар хийгдсэн. Хөнгөн цагааны хайлшаар хийсэн тул цэвэрлэхэд хялбар, хагардаггүй, толбо үүсгэхгүй. Багажгүйгээр задалж угсрах боломжтой зэрэг олон давуу талтай бүтээгдэхүүн юм.