SIRMAN

50 жилийн түүхтэй Италийн Sirman компани хүнсний жижиг үйлдвэр, мах боловсруулах үйлдвэр болон ресторан, кафе зэрэг мэргэжлийн гал тогоонд зориулсан сайн чанарын өргөн сонголттой хүнс боловсруулах тоног төхөөрөмжийг санал болгодог. Sirman тоног төхөөрөмж нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан өндөр түвшний технологи бүхий бүтээгдэхүүнийг өөрийн 8 үйлдвэрт хийдэг. Итгэл даах чанар, шинэлэг байдал, дэвшилтэт технологийн зохицлоор зах зээлд тэргүүлэгч болсон Sirman тоног төхөөрөмж ресторан, кафе, супермаркет гээд нийтийн хоолны бүх салбарт хэрэглэгдэж байна.