Сонгодог коктейлийг өөрийн өнгө төрх, бүтээлч санаагаар баяжуулан урлах зорилготой MONIN Cup 2026 Asia Pacific Finals тэмцээн 2026 оны 9 дүгээр сард Малайзын Куала Лумпур хотод амжилттай болж өнгөрлөө. Timeless Twists сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд Ази, Номхон далайн бүсийн шилдэг 10 бармен цуглаж, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ сорьсон юм.
Улс бүрийн шилдэг оролцогчид сонгодог амтны өвийг хүндэтгэхийн хамт орчин үеийн чиг хандлагыг харуулсан онцгой бүтээлүүдээрээ өрсөлдөв.
Шүүгчдийн нэгдсэн дүнгээр Япон улсын бармен Сачиэ Токуяма бүсийн аваргаар шалгарч, тэмцээнийг тэргүүллээ.
Тэмцээний дүн
- 1-р байр: Сачиэ Токуяма (Япон)
- 2-р байр: Жо Хи Жин (БНСУ)
- 3-р байр: Сандеш Тапа (Шинэ Зеланд)
Шилдэг гурван бармен 2026 оны 12 дугаар сард Франц улсад болох MONIN Cup 2026 Global Finals дэлхийн аваргын шатанд Ази, Номхон далайн бүсийг төлөөлөн оролцох эрхээ авлаа.
Дэлхийд тэргүүлэгч MONIN брэнд хоёр жил тутамд энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж, залуу бармен, миксологичдын ур чадварыг сорин, салбарын шинэ чиг хандлага болон олон улсын ундааны соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Mongol.coffee -