Италийн алдарт Фаббри 1905 брэндийн төлөөлөгч сургагч багш Монголд хүрэлцэн ирж сургалт хийн ажилчдыг дадлагажуулав. Үүсгэн байгуулагч болох Генаррогийн эхнэр гэр бүлийн уламжлалаар анх интоорыг чихрэнд дарж боловсруулж эхэлсэн нь Amarena (Интоор гэх Итали үг) Фаббри брэндийн эхлэл болсон байна. Нөхөр нь эхнэртэй зориулж өвөрмөц дизайн бүхий ваар бэлэглэсэн ба Италийн уламжлалт хээгээр чимэглэснээр одоог хүртэл брэндийн гол хэв маяг болсоор иржээ. Энэхүү брэндийн төлөөлөгч Vittorio Agosti багш Mongol.coffee компаниар зочлон ажилчдыг дадлагажуулан сургалт орж бүтээгдэхүүн хөгжүүлэлт маркетинг чиглэлээр заавар зөвлөгөө өгөв.
Фаббри брэндийн бүтээгдэхүүнүүд нь онцлог давуу тал нь нэмэлт будагч бодисгүй өнгө оруулахын тулд жимс, цэцэг, хүнсний ногоо зэргийг ашигладаг. Гол орц нь ус, амт оруулагч, сахар болон жинхэнэ жимснээс бүрдэж байгаад юм. Бусад сиропуудтай харьцуулахад концентрац өндөр тул өртөг хэмнэх давуу талтай зэргийг онцлов.